Захиалгаа хэрхэн хийх вэ?+
Сайтаас бараагаа сонгоод сагсанд хийж, хүргэлтийн мэдээллээ бөглөн төлбөрөө төлнө. Захиалгыг өдрийн 24 цагийн аль ч үед хийх боломжтой.
Ямар төлбөрийн хэлбэр байгаа вэ?+
QPay-ээр эсвэл дансаар шилжүүлж төлнө. Хүлээн авагч: Бест шоп ХХК — Хаан банк 5124075720, Худалдаа хөгжлийн банк 440027107. Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа заавал бичнэ үү.
Төлбөрөө хэзээ хүртэл төлөх ёстой вэ?+
Захиалга хийснээс хойш 24 цагийн дотор төлбөрөө бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Энэ хугацаанд төлбөр орж ирээгүй бол захиалга автоматаар цуцлагдах ба цуцлагдсан захиалгыг сэргээх боломжгүй тул шинээр захиалга үүсгэнэ.
Оройн цагаар захиалбал хэзээ баталгаажих вэ?+
19:00 цагаас хойш хийсэн захиалга дараа өдрийн 09:00 цагаас эхлэн баталгаажиж, хүргэлтийн хугацаа тэр үеэс тоологдоно.
Үнэд НӨАТ орсон уу?+
Тийм. Сайтад байршуулсан бүх үнэ НӨАТ орсон үнэ.
Зээлээр худалдан авч болох уу?+
Болно. Бест шоп Лизингээр захиалга хийхэд зээлийн хүсэлт бүртгэгдэж, урьдчилгаа төлбөрөө байршуулсны дараа банк хүсэлтийг шийдвэрлэнэ. Хариуг имэйлээр мэдэгдэнэ.
Урьдчилгаа төлбөрийг хэнээс шилжүүлэх вэ?+
Зээлийн хүсэлт илгээсэн өөрийн нэр дээрх данснаас шилжүүлэх ёстой. Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа бичнэ.
Банк зээлийг татгалзвал яах вэ?+
Захиалгаа цуцалж урьдчилгаагаа буцаан авах, эсвэл үлдэгдэл төлбөрөө дансаар төлж бараагаа шууд худалдан авах боломжтой.
Зээлийн захиалгаа цуцалбал шимтгэл буцаах уу?+
Өөрийн хүсэлтээр цуцалсан тохиолдолд зээлийг судлахад зарцуулсан зээлийн үйлчилгээний шимтгэл буцаагдахгүй.
Барааг буцааж эсвэл сольж болох уу?+
Барааг хүлээн авснаас хойш
24 цагийн дотор 7777-6060 утсаар эсвэл
bestbuidan.mn@gmail.com хаягаар хандана. Хүлээн авах үед гэмтэлтэй байсан, эсвэл хэмжээ таараагүй ч солих бараа дууссан тохиолдолд буцаалт хийнэ.
Хүргэгдэхээс өмнө захиалгаа цуцалж болох уу?+
Болно. Хүргэлтийн зардлыг хассан дүнгээр барааны төлбөрийг буцаан олгоно.
Буцаалтад шимтгэл тооцох уу?+
Дагалдах хэрэгсэл дутуу, савлагаагүй эсвэл шинэлэг байдал алдагдсан барааг буцаахад барааны байдлаас хамаарч 15–30% хүртэл шимтгэл суутгана. Анхны хүргэлтийн төлбөр мөн хасагдана.
Мөнгө хэзээ буцаж орох вэ?+
Буцаалтын төлбөр ажлын 3 хоногийн дотор таны шилжүүлэг хийсэн данс руу буцаагдана. Эрхийн бичгээр төлсөн дүнг мөнгөөр буцаах боломжгүй.
Дэлгэрэнгүй нөхцөлийг хаанаас унших вэ?+