
Бест Буйдан ХХК нь 2004 онд тавилгын засварын үйлчилгээгээр бизнесийн гараагаа эхэлж, өнөөдөр Монголын тавилгын үйлдвэрлэл, худалдааны салбарт тэргүүлэгч брэндүүдийн нэгээр байр сууриа бататган, тасралтгүй хөгжсөөр байна.
Бидний үйл ажиллагааны үндэс нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, инноваци, болон байгальд ээлтэй шийдэл юм. Бид ухаалаг, технологийн дэвшилтэй шийдлээр дамжуулан монгол айл бүрт аз жаргал, тав тух, чанарыг хүргэхийг зорьдог.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж, инновацыг нэн тэргүүнд тавьж, байгальд ээлтэй шийдлээр зах зээлд үлгэр жишээ компани болох.
Ухаалаг шийдлээр дамжуулан гэр бүлд аз жаргал түгээх.
Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, сонирхогч талуудын итгэлийг хүлээж хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан хэрэгжүүлж байна.
Технологийн дэвшлийг шингээсэн бат бөх, тав тухтай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, найдвартай хүргэж, хэрэглэгч бүрт давтагдашгүй үнэ цэнийг бий болгоно.
- Байнгын сайжруулагч
Бид цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн тасралтгүй суралцаж, шинэ санаа, мэдлэгийг түүчээлнэ.
- Ур чадвараа нэмэгдүүлэх
Монгол хүний ур ухааныг дэвшилтэт технологитой хослуулан, монгол үйлдвэрлэлийн нэр хүндийг өсгөнө.
- Итгэл даах
Бид хариуцлагатай, шударга, найдвартай түнш байна.
- Дэмжин туслах
Хамтын урам зориг, туршлагаа хуваалцан, хамтдаа хөгжих зарчмаар урагшилна.
- Аривч хямагч
Нөөцийг үр ашигтай ашиглаж, санхүүгийн сахилга баттайгаар ихийг бүтээнэ.
- Найрсаг хамт олон
Ёс зүйг эрхэмлэн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн нэгэн гэр бүл мэт хамт олон байна.
- Буйдан захиалга
Монгол хүний амьдралын хэв маягт нийцсэн бүтээгдэхүүнийг 22 жилийн турш тасралтгүй үйлдвэрлэж байна. Хэрэглэгчид showroom-уудаас хүссэн загвараа сонгон, 200 гаруй төрлийн өнгө, материалаас сонгож, стандарт болон тусгай хэмжээгээр 3–5 хоногийн дотор захиалах боломжтой.
- Тусгай захиалга
Байгууллагын интерьер, өнгө төрхөд тохируулан онцгой загвар, хэмжээ, хийц бүхий буйданг мэргэжлийн түвшинд үйлдвэрлэж нийлүүлдэг.
- Бүтээгдэхүүн хүргэлт
Хэрэглэгчийн худалдан авсан буйданг 72 цагийн дотор хүссэн байршилд хүргэж өгдөг бөгөөд худалдан авалтын дараах үйлчилгээ, санал хүсэлтийг Call Center-ээр өдөр бүр хүлээн авч, түргэн хугацаанд шийдвэрлэдэг.
- Онлайн худалдаа (24 цагийн турш)
Бид тавилгын салбарт анх удаа бүрэн цахим шийдэл нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ www.bestshop.mn сайтаар дамжуулан өнгө, загвараа сонгоод Монгол Улсын аль ч өнцгөөс 24 цагийн турш захиалга өгөх боломжийг олгож байна.
● Салбар 2: Мишээл экспо С2 павильон
● Салбар 3: Нарантуул олон улсын худалдааны төв уулзвар
● Салбар 4: Өргөө кино театрын урд Coral Center, 3 давхарт
● Салбар 5: Dragon New Terminal, 4 давхарт
● Салбар 6: Эрдэнэт хот – “Дөрвөн уул” худалдааны төв
● 2004 он: Тавилгын засварын үйлчилгээгээр анхны гараагаа эхэлсэн
● 2009 он: Үйлчилгээний зориулалттай буйдан үйлдвэрлэж, хэрэглэгчийн таашаалд нийцсэн
● 2011 он: Монгол айл өрхийн хэрэгцээнд тохирсон буйданг үйлдвэрлэж эхэлсэн
● 2013 он: Арьсан буйдангийн үйлдвэрлэл нэвтрүүлж, үйлдвэрлэлийн шинэ түвшинд хүрсэн
● 2014 он: Үйлдвэрийн байр ашиглалтад орж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн
● 2016 он: Технологийн шинэчлэл, инновацыг нэвтрүүлсэн
● 2019 он: Дотоодын зах зээлд импортын бүтээгдэхүүнийг орлох чанартай бүтээгдэхүүн нийлүүлсэн
● 2021 он: ISO 9001:2015 чанарын стандартыг нэвтрүүлж, олон улсын түвшинд ойртсон
● 2022 он: “Бест Буйдан” брэндийг дотоодын зах зээлд бүрэн танигдуулсан
● 2023–2024 он: Шинэлэг бүтээгдэхүүн, шинэ категори, шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн
● 2025 он: Цахилгаан барааны шинэ төрлүүдийг нэвтрүүлж, Бест Шоп ХХК нэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон салбартай худалдааны сүлжээ болон хөгжиж байна.
АМЬДРАЛД ӨНГӨ НЭМЬЕ - BESTSHOP.MN