В1-3 ор болдог буйдан:
B1-3 загварын энэ буйдан нь тав тухтай, олон үйлдэлтэй, орчин үеийн хэрэглээнд нийцсэн шийдэлтэй.
· Булантай хийцтэй бөгөөд булангийн хэсгийг аль ч талдаа солиод тавьж болдог тул өрөөний байрлалд тохируулан хүссэнээрээ байрлуулахад хялбар.
· Буйдан нь ор болон дэлгэгддэг учраас зочид хонуулахад, эсвэл өдөр тутмын унтах, амралтад ашиглахад тохиромжтой.
· Ор болгосон үедээ 1.45 м өргөнтэй болдог.
· Буландаа жижиг хайрцаг (Box) байгаа тул ор дэрний хэрэгсэл, жижиг зүйлсээ хадгалахад хялбар.
· Буйдангийн нийт урт нь 2.65 м тул зай бага эзэлдэг, орон сууц болон жижиг өрөөнд тохиромжтой.
Энэ буйдан нь суух, амрах, унтах, хадгалах зэрэг олон хэрэгцээг нэг дор хангадаг учир гэр ахуйн ухаалаг сонголт юм.



