
Шарах шүүгээний горим- 6
Онцлог технологиуд
50 см өргөн, төрөл бүрийн диаметртэй дөрвөн ширэмтэй, гөлгөр шилэн керамик гадаргуутай цахилгаан плитка, 60 литр багтаамжтай зуух нь хурдан халах функцтэй бөгөөд дээд ба доод халаалт, грилл шарах, сэнс зэрэг хэд хэдэн ажиллагааны горимтой. Уураар цэвэрлэх функц нь хоол хийсний дараа зуухыг цэвэрлэхэд хялбар болгодог. Автомат унтраалгатай механик таймер /timer/ нь плитка дээр хийсэн эсвэл шарах шүүгээнд хийсэн хоол бэлэн болсон тухай танд мэдэгдэх болно. Том зайтай шургуулга нь аяга таваг, сав суулга хадгалах зориулалттай.
Шарах шүүгээний конвекц нь хоол хүнсийг зөв жигнэх, шарах боломжийг олгоно. Суурилуулсан сэнс нь зууханд халуун агаарыг жигд хуваарилдаг. Та хийж байгаа хоолоо эргүүлэх эсвэл жигнэх тавиурыг шилжүүлэх гэх мэтэд санаа тавих шаардлагагүй болсон.

Дотор гадаргуу нь брендийн паалангаар доторлогдсон байдаг бөгөөд энэ нь өөх тосыг шилэнд наалдахаас сэргийлж, зуухны арчиж цэвэрлэх ажиллагааг ихээхэн хөнгөвчилдөг.

Цахилгаан плиткийн тавцанг өндөр чанарын шилэн керамикаар хийсэн бөгөөд энэ нь хэрэглэсний дараа цэвэрлэхэд хялбар байдаг. Шарах шүүгээ нь мөн цэвэрлэхэд хялбар паалан доторлогоотой.
