

Хуримын төсвөөс хасах ёстой 6 зардал
Хуримын төсвөөс хасах ёстой 6 зардал
Хурим бол амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, мартагдашгүй өдөр мөн үү гэвэл мөн. Гэхдээ хуримын төсвөө нягталж бодоогүйн улмаас шинэхэн гэр бүл амьдралаа өртэй эхлүүлэх нь элбэг байна. Судалгаанаас үзэхэд хосуудын маргааны 50 гаруй хувь нь санхүүгийн асуудлаас үүддэг. Тэгвэл хуримын үеэр үүсдэг, дараа нь харамсдаг хамгийн том үр дүнгүй зардлууд юу вэ?
- Хэт нүсэр чимэглэл ба амьд цэцэгс: -Танхимыг бүхэлд нь амьд цэцгээр бүрхэх нь гоё харагдах ч хуримын маргааш тэдгээр сая сая төгрөгийн цэцэгс шууд хог дээр хаягддаг. Тиймээс тайз эсвэл зураг авах хэсэгт л амьд цэцэг ашиглаж, бусад хэсэгт чанартай хиймэл чимэглэл эсвэл гэрлийн шийдлийг сонгох хэрэгтэй.
-
Хэвлэмэл урилга ба бэлэг дурсгал Зочдод тараадаг үнэтэй цаасан урилга, нэг удаа үзээд л хаядаг жижиг дурсгалын зүйлс (сувенир) нь маш их зардал үүсгэдэг. Хэрэв тө төсвөө хэмнэхийг хүсэж байвал цахим урилга (e-invitation) руу шилжих. Дурсгалын зүйл өгөх бол зочдод идэж болох жигнэмэг, шоколад эсвэл шууд хэрэг болох зүйл өгөх.
-
Хэт олон даашинз, костюм худалдан авалт Хуримын үеэр 3-4 хувцас сольж өмсөх нь трэнд болсон ч тэдгээрийг дахиж хэзээ ч өмсөхгүй олон даашинз болон костюм худалдан авах нь үр дүнгүй зардал гаргаэ байгаа хэрэг юм. Хэрэв та олон төрлийн хуримын өдрөө олон төрлийн дүр төрх бүтээхийг хүсвэл үндсэн гоёлын хувцасаа л чанартайг сонгож, бусдыг нь түрээслэх эсвэл дараа нь өмсөж болохоор загварыг сонгох нь ухаалаг шийдвэр юм.
-
Хэтрүүлсэн захиалга Монгол хуримын нийтлэг алдаа нь зочдоо "цатгах" гээд хэт их хоол, ууш захиалдаг. Хүлээн авалтын дараа ширээн дээрх хоолны тал хувь нь үлддэг. Тиймээс рестораны цэсийг ухаалаг сонгож, порцыг нь нарийн тооцох, ирэх зочдын баталгаажуулалтыг хуримаас 2 долоо хоногийн өмнө яг таг авч захиалга өгөх хэрэгтэй.
-
"Бусдад гайхуулах" гэсэн зочдын тоо Ойр дотно биш, зүгээр л таньдаг гэдэг шалтгаанаар 300-500 хүн урих нь зардлыг геометрийн прогрессоор өсгөдөг. Зөвхөн таны амьдралд чин сэтгэлээсээ баярлаж чадах, хамгийн ойрын 80-120 хүнийг урьж, чанартай хүлээн авалт хийх нь илүү үнэ цэнтэй билээ.
Хуримын гол утга учир нь үнэтэй ресторан, гялалзсан чимэглэлд биш, хоёр хосын хайр сэтгэл, гэр бүлийн нандин холбоонд оршдог. Хуримаа хийгээд хоосон халаастай үлдэхийн оронд тэрхүү үргүй зардлаа шинэ байрныхаа урьдчилгаа эсвэл бал сарын аялалдаа зориулах нь илүү ухаалаг алхам юм.









